ДЭЛХИЙ

Вакциндаа хамрагдсан солонгосчууд гадуур амны хаалтгүй явж болно

Вакциндаа хамрагдсан Өмнөд Солонгос иргэд долдугаар сараас эхлэн гадуур явахдаа амны хаалт зүйх шаардлагагүй болох аж. Одоогийн байдлаар тус улс иргэдийнхээ 7.7 хувийг вакцинжуулсан байгаа юм. Өмнөд Солонгос есдүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг вакцинжуулах зорилго тавьсан тул иргэдээ уриалахын тулд тэрхүү шийдвэрийг гаргажээ.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд өнөөдөр мэдэгдэл хийхдээ вакцины нэг тун тариулсан хүмүүс зургаадугаар сараас эхлэн олноороо цуглаж болох аж. Тэрбээр нэмж хэлэхдээ хүн амын 70 хувь нь вакциндаа хамрагдсаны дараа хөл хорионы дэглэмийг өөрчлөнө гэжээ. Эрүүл мэндийн сайд Квон Докчол хэлэхдээ 60-аас 74 насны иргэдийн 60 хувь нь вакцин тариулахаар цаг авсан байгаа гэдгийг мэдэгдсэн байна.

Пүрэв гарагаас (2021.05.27) эхлэн 65-аас 74 насны иргэд Солонгос даяар 12 мянга гаруй эмнэлэгт очиж вакциндаа хамрагдах аж. Мягмар гарагт (2021.05.25) Өмнөд Солонгос 707 шинэ тохиолдол бүртгэн авч нийт халдварын тоо 137,682 болжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button