НИЙГЭМ
Ховд аймгийн иргэд эх, нярайн аминд хүрсэн эмч нарт хатуу хариуцлага тооцохыг шаарджээ

Ховд аймгийн Булган сумын Эрүүл мэндийн төвд эх, нярай эндсэн харамсалтай хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд гарсан. Тодруулбал, талийгаач 33 настай Э нь амаржихаар сумынхаа эмнэлэгт очоод, эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж үрийнхээ хамт амиа алдсан билээ.
Иймд нутгийн иргэд эл хэрэгт бухимдаж, Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.Дүгэржавт хариуцлага алдсан эмч сувилагч нарыг ажлаас халах, солих арга хэмжээ авах санал хүргүүлжээ.
О.УЯНГА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.