ДЭЛХИЙ

Ховор ягаан алмаз 29.3 сая ам.доллароор зарагдаж рекорд тогтоов

“The Sakura” нэртэй ховор ягаан алмаз 29.3 сая ам.доллароор зарагдаж, дуудлага худалдаагаар орсон хамгийн үнэтэй ягаан очир эрдэнэ болжээ.Дуудлага худалдааг явуулсан “Christie’s” тус алмазыг “өөгүй” хэмээсэн байна. “The Sakura” алмаз 15.81 карат жинтэй бөгөөд “CNBC” сайтад мэдээлснээр тэрхүү алмазыг нэгэн үл мэдэгдэх Ази хүн худалдан авсан аж.

“Christie’s”-ийн үнэт эдлэлийн тасгийн дарга Викки Сек хэлэхдээ “Дээд зэргийн чанартай алмазнууд өндөр үнээр зарагдаж байгаа нь эрэлт их байгааг илтгэж байна.Бид зургаадугаар сарын 8-нд болох дуудлага худалдаагаар энэхүү эрчээ хадгална гэж бодож байгаа” хэмээжээ. Ягаан алмазнуудын зөвхөн арван хувь нь 0.2 каратаас их жинтэй байдаг. Мөн дөрвөн хувь нь л “The Sakura” шиг өнгөтэй байдаг юм.

Өмнө нь 2020 оны арван нэгдүгээр сард “The Spirit of the Rose” нэртэй ягаан алмаз 27 сая ам.доллароор зарагдаж байжээ. Алмазын талст бүтцэд өөрчлөлт орсноос ягаан өнгө үүсдэг аж. Ийм учир ягаан алмазнууд маш ховор байдаг.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button