ДЭЛХИЙ

Герман эрдэмтэд вакцинд ашигладаг ханиадны вирус цус бүлэгнүүлдэг гэж үзжээ

“AstraZeneca”, “Johnson&Johnson” компанийн вакциныг тариулсан цөөн тооны хүмүүст аюултай ховор төрлийн цус бүлэгнэх үзэгдэл бүртгэгдэж байсан. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт (2021.05.26) Герман эрдэмтэд тус цус бүлэгнэх үзэгдлийн шалтгааныг олсон хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ. 

Эрдэмтэд лабораторийн судалгаа явуулсны үр дүнд ханиадны вирус цус бүлэгнэлтийн шалтгаан хэмээн дүгнэжээ. Тэдний хэлснээр зарим “КОВИД-19”-ийн вакцинууд аденовирус (ханиадны вирус) ашиглан коронавирусийн генетикийн материалыг хүний эсэд оруулдаг. Аденовирус хүний эсэд ороод зарим генетикийн материалыг эсийн бөөм рүү илгээдэг. Ингэснээр коронавирусийн уургыг хийх генетикийн материал буруу уншигдах магадлалтай. Үүнээс үүссэн уураг вакцин тариулсан цөөн тооны хүмүүст цус бүлэгнүүлж болох аж.

Герман эрдэмтдээс гадна АНУ болон Европын Холбооны эмийн захирааны эрдэмтэд цөөн тооны хүмүүст ялтас эсийн тоо буурч, цус бүлэгнэх болсон шалтгааныг илрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button