ДЭЛХИЙ

Энэтхэгчүүд “Корона Дарь Эх” бүтээж, өршөөл гуйн залбирч байна

Энэтхэгт Хиндү шашины лам нар коронавирусийн дарь эх бүтээж, цар тахлыг барьж тогтоохыг гуйн өдөрт хоёр удаа залбирч байна. Тамил Наду мужид оршдог Коимбатор хотод хоёр ширхэг “Корона Дарь Эх” бүтээж сүмд байршуулсан аж. Пүрэв гарагт (2021.05.27) Энэтхэг улс шинээр 211,298 тохиолдол, 3847 нас баралт бүртгэн авжээ. Нийтдээ тус улс 27.37 сая тохиолдол бүртгэж авжээ.

“Корона Дарь Эх” нь Коимбатор хотын Каматчипури Адхинам сүмд байгаа аж. Тэнд лам нар цар тахлыг дуусгаж өгөхийг “Корона Дарь Эх”-ээс гуйж өргөл өргөн, залбирдаг байна. Тус сүмийн эрхлэгч Анандбхарати хэлэхдээ “Бид өмнө нь цагаан бурхан, салхинцэцэг гэх мэт тахлын үед үүнтэй ижил зүйл хийж байсан. Коронавирусийг дарь эх болгон шүтэж, Ковид-19 өвчнийн хор нөлөөг буруулж өгөхийг өдөр болгон гуйдаг. Эмч нар хүртэл энэ өвчнийн цар хүрээг дийлэхгүй байгаа тул бид бурханд хандаж байна” хэмээсэн аж.

Энэтхэгт “КОВИД-19”-өөс гадна өөр нэгэн тахал дэгдээд байгаа юм. Тус улсад 9000 гаруй хүн аюултай хар мөөгөнцрийн халдвар авсан байна. Энгийн үед Энэтхэг улс даяар жилдээ 20 хүрэхгүй мукормикозын тохиолдол бүртгэж авдаг.Энэхүү ховор халдварын улмаас мукормикоз нэртэй аюулт өвчин үүсдэг бөгөөд туссан хүмүүсийн нас баралт 50 хувьтай байдаг аж.

Эх сурвалж: Al Jazeera

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button