СПОРТ

И.Ярыгиний нэрэмжит тэмцээнээс О.Насанбурмаа гавьяат найм дахь медалиа хүртлээ

 “Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий аварга, ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн гран при тэмцээн өнөөдөр Красноярск хотод дууслаа.

Сүүлийн өдөр ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд үзүүрлэв.

Түүний жинд таван бөх тойргоор барилдсан. Тэрбээр Татьяна Смолиакыг 10:0-ээр, Албина Хрипковаг 15:2-оор ялж, Наталья Федосеевад 2:5, Вусала Парпиановичт 4:5-аар ялагдсан юм. Улмаар мөнгөн медаль зүүлээ.

О.Насанбурмаа гавьяат Алтан гран пригээс найм дахь медалиа (2013 онд алт, 2015, 2017, 2021 онд мөнгө, 2011, 2018, 2019, 2020 онд хүрэл) хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button