ДЭЛХИЙ

Энэтхэг улсад сүүлийн 46 хоногт бүртгэгдээгүй бага тооны халдвар илэрчээ

Энэтхэг улс ням гарагт (2021.05.30) сүүлийн 46 хоногт илрээгүй хамгийн бага тооны халдвар бүртгэн авчээ.Тус улс сүүлийн 24 цагт 165,553 тохиолдол, 3460 нас баралт бүртгэн авсан байна. Үүний өмнөх өдөр буюу бямба гарагт (2021.05.29) 171,970 шинэ тохиолдол бүртгэжээ.

Ингэснээр цар тахал эхэлснээс хойш Энэтхэг улсад нийтдээ 27.9 сая тохиолдол илэрсэн байна. Тус улсад цар тахлын хоёр дахь давлагаа маш хүчтэй өрнөсөн билээ. Үүний улмаас Хиндү шашины лам нар коронавирусийн дарь эх бүтээж, цар тахлыг барьж тогтоохыг гуйн өдөрт хоёр удаа залбирч эхэлсэн байна. Тамил Наду мужид оршдог Коимбатор хотод хоёр ширхэг “Корона Дарь Эх” бүтээж сүмд байршуулсан аж.

Энэтхэгт “КОВИД-19”-өөс гадна өөр нэгэн тахал дэгдээд байгаа юм. Тус улсад 9000 гаруй хүн аюултай хар мөөгөнцрийн халдвар авсан байна. Энгийн үед Энэтхэг улс даяар жилдээ 20 хүрэхгүй мукормикозын тохиолдол бүртгэж авдаг.Энэхүү ховор халдварын улмаас мукормикоз нэртэй аюулт өвчин үүсдэг бөгөөд туссан хүмүүсийн нас баралт 50 хувьтай байдаг аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button