Нийгмийн

Номын баяр энэ сарын 11-13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

Нийслэлчүүд хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг Үндэсний номын баярын тов гарчээ. 

Тодруулбал, 29 дэх удаагаа зохион байгуулж буй уг номын баяр зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох аж. Энэ үеэр зохиолчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулдаг билээ. Тиймдээ ч номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болсон юм.

Ташрамд сонирхуулахад, номын баярт оролцох хүсэлтэй хэвлэлийн газар болон зохиолчдыг энэ сарын 3-наас эхлэн Баруун 4 зам, УБТЗ- хойно байрлах Хатанбаатар оффисийн 3 давхар 306 тоотод бүртгэж байгаа аж. Энэ талаарх мэдээллийг 99752737 дугаар руу холбогдож аваарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button