ДЭЛХИЙ

Их Британид коронавирусийн Энэтхэг хувилбар хурдацтай тархаж байна

Их Британийн “Public Health England” байгууллага Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусийн хувилбар халдваруудын дийлэнхийг үүсгэж байна хэмээн мэдэгджээ. Энэтхэг хувилбарыг ДЭМБ албан ёсоор Дельта хэмээн нэрлэсэн билээ. Одоогийн байдлаар Их Британи дкоронавирусийн Дельта хувилбарын 12431 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 79 хувиар өссөн байгаа юм.

Анх Их Британид бүртгэгдсэн хувилбарыг ДЭМБ-аас Альфа хэмээн нэрлэсэн. Өмнө нь тэрхүү Альфа хувилбар Их Британид шинээр бүртгэгдэж байсан тохиолдлуудын дийлэнхийг үүсгэдэг байсан юм. Тэгвэл одоо эрдэмтэд Альфа хувилбарыг Дельта давж гаран шинээр бүртгэгдэх тохиолдлуудын дийлэнхийг үүсгэх болсон хэмээн үзжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр Дельта хувилбар нь өнгөрсөн арван хоёрдугаар сард Энэтхэгт илэрсэн аж. Тэрхүү хувилбарт вирусийг илүү халдварлах чадвартай болгодог мутаци байж магадгүй хэмээн ДЭМБ хэлсэн байна. “MedPage” сайтад нийтэлснээр Дельта нь 13 мутацитай, үүний 7 нь вирусийн спайк уурагт үүссэн аж. Спайк уураг дахь L452R, E484Q мутациуд нь нэг төрөлд зэрэг илэрсэн анхны тохиолдол учраас B.1.617 төрлийг давхар мутацитай гэж нэрлэсэн байна. Эрдэмтэд судалгаа явуулж тус хувилбарын эсрэг “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакцин үйлчилнэ гэдгийг илрүүлсэн.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button