Нийгмийн

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Баянхонгор эрчим хүч” ХХК-ийн нөхцөл байдалтай танилцлаа

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Баянхонгор аймагт ажиллах үеэрээ цахилгаан хангамжийн өнөөгийн байдалтай газар дээр нь танилцаж, нэн тулгамдаж буй засвар болон өргөтгөл шинэчлэлийн ажилд онцгой анхаарахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

110/35/6кВ-ын “Баянхонгор” дэд станц нь 6.3 МВА чадал бүхий хоёр трансформатор нийт 12.6 МВА-ын суурилагдсан хүчин чадалтай. “Баянхонгор Эрчим хүч” ХХК нь аймгийн төв болон 13 сумын нийт 14.000 орчим хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 2020 оны өвлийн их ачаалал 11,5 МВА буюу 90% хэт ачаалалд орж 110/6 кВ-ын 2,5 МВА-ын трансформаторыг түр схемээр холбож хүчин чадлыг нэмэгдүүлэн өвлийн оргил ачааллыг давсан.

2020-2021 оны өвлийн их ачааллын үед 110/6кВ-ын 2.5 МВА-ын трансформаторууд чадлын дутагдалд орсон. Иймд 110/10 кВ-ын 10 МВА-ын трансформатораар өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг газар дээр нь шийдвэрлэв. Тус ажлыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хангайн бүсийн салбар хариуцан гүйцэтгэж 2021-2022 оны өвлийн их ачааллаас өмнө бэлэн байдлыг хангахаар болов.

Баянхонгор аймгийн Өлзийт суманд хэрэгжиж буй шинэ сум төслийн хүрээнд төвийн цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамж, 6кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 6/0.4кВ-ын 100кВА хүчин чадалтай дэд станцыг шинээр барих ажлыг “Баянхонгор Эрчим хүч” ХХК богино хугацаанд хийж ашиглалтад оруулсан байна.

Цаашид аймаг орон нутгийн өсөн нэмэгдэж буй ачаалал, дулааны станцын ажил эхлэхтэй холбоотой одоогийн ашиглаж байгаа 6.3 МВА-ын трансформаторуудыг 16 МВА-ын хоёр трансформатороор сольж, суурилагдсан чадлыг 32 МВА болгосон. Мөн аймгийн төвийн шугам сүлжээг 6-10 кВ хүчдэлийн төвшинд шилжүүлэхэд 13 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгааг танилцуулж улсын төсөвт суулгах ажлыг судалж үзэхээ Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд
2021-06-04 23:27

Нохойн баас, чи танилцхаар яадгын. Адгын авилгач.

Холбоотой мэдээ

Back to top button