ДЭЛХИЙ

Фэйсбүүк Дональд Трампын хаягийг хоёр жил хаах шийдвэр гаргалаа

Фэйсбүүк компани баасан гарагт (2021.06.04) “нэгдүгээр сарын 6-нд Вашингтонд бослого гаргасан хүмүүсийг сайшаасан” гэх шалтгаанаар Дональд Трампын Фэйсбүүк болон Инстаграм хуудсыг хоёр жилийн турш хаах шийдвэр гаргажээ. Хоёр жил өнгөрсний дараа түүний хаягийг үргэлжлүүлэн хориглох эсэхээ авч үзэх аж.

Тус шийдвэрээ танилцуулахдаа “Ноцтой үйл явдал ноён Трампын хаягийг хориглоход хүргэсэн. Түүний хийсэн зүйл манай байгууллагын дүрмийг зөрчсөн тул тэрбээр шинээр баталсан журмын хамгийн хүнд шийтгэлийг авах ёстой гэж бид дүгнэлээ. Бид түүний хаягийг хоёр жилийн турш хаах шийдвэр гаргалаа. Энэхүү хугацааг өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ноос эхэлж тооцох болно. Хоёр жил өнгөрсний дараа бид мэргэжилтнүүдтэй хэлэлцэж олон нийтэд учруулж буй аюул буурсан эсэхийг шийднэ” хэмээжээ.

Өмнө нь Фэйсбүүк компанийн Хяналтын зөвлөл Дональд Трампын хаягийг бүр мөсөн хаасан нь хэрээс хэтэрсэн зүйл хэмээн шүүмжилсэн. Трамп түүний хаягийг хоёр жилийн турш хаах шийдвэр гарсны дараа “Фэйсбүүкийн гаргасан энэхүү шийдвэр бол 2020 оны луйвар орсон сонгуульд бидэнд саналаа өгсөн 75 сая хүнийг доромжилж буй хэрэг” гэсэн байна.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button