СПОРТ

ДАШТ-2021: Л.Өнөболд эхний тойрогт яллаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод өнөөдөр эхэллээ. Энэ сарын 6-13-нд үргэлжлэх, 118 орны 665 (эрэгтэй 387, эмэгтэй 287) жүдоч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоон жин, багийн барилдаанд өрсөлдөж байна.

Хуваарийн дагуу ДАШТ-ий эхний өдөр эмэгтэйчүүдий 48 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд нар барилдаж байгаа юм.

Манай тамирчдаас хамгийн түрүүнд дэвжээнд гарсан Г.Наранцэцэг эхний тойрогт Сербийн бөх Милика Николичид ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Тэгвэл түүний дараа эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдөж буй “Женко” клубийн бөх Л.Өнөболд эхний тойрогт Украины жүдоч Дилшот Халматовыг яллаа. Тэрбээр удаах даваанд АНУ-ын бөх Адонис Диазтай барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button