ДЭЛХИЙ

Пакистанд хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 40 хүн нас баржээ

Пакистан улсын Готки хотод хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 40 хүн нас барж, 50 хүн гэмтжээ. Осол даваа гарагийн (2021.06.07) үүрийн 04:00 минутын орчим (Пакистаны цагаар) болсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Синдх муж руу явж байсан галт тэрэг замаасаа гарч өөр төмөр зам руу орсон аж. Юуны улмаас галт тэрэг замаасаа гарсан нь тодорхойгүй байгаа юм.

Тус улсын Ерөнхий сайд Имран Хан ослын дараа өөрийн Твиттер хуудсандаа “Өнөө өглөө Готки хотод болсон аймшигт ослын улмаас 30 зорчигч нас барсан гэдгийг сонсоход эмгэнэлтэй байна. Би Төмөр замын сайдад ослын бүсэд эрүүл мэндийн тусламж илгээж, нас барсан хүмүүсийн гэр бүлд дэмжлэг үзүүлэхийг үүрэг болголоо. Мөн төмөр замын аюулгүй байдал юуны улмаас алдагдсаныг олж тогтоох тушаал гаргасан” хэмээн бичжээ.

Өнгөрсөн жилийн долдугаар сард Пакистанд галт тэрэгний ослын улмаас 20 гаруй хүн нас барж байсан. Тус улсад сүүлийн жилүүдэд үүнтэй ижил галт тэрэгний осол болох нь нэмэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button