СПОРТ

Казах Курес бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах Бөхийн өргөөнд болно

Казах Курес бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад анх удаагаа энэ сарын 17-18 ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

Тэмцээнд нийт 11 улсын 121 тамирчин оролцох бөгөөд энэ сарын 17-18 ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болно. Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Узбекстан болон Киргиз улсуудтай өрсөлдөн эх орондоо зохион байгуулах эрхийг авч чадсан.

Азийн АШТ-ий жин тус бүрт түрүүлсэн бөхийг нэг мянга, үзүүрлэсэн тамирчныг 500, хүрэл медаль хүртсэнийг нь 300 ам.доллароор шагнах аж. Харин үнэмлэхүй жинд түрүүлсэн бөх гурван мянган ам.долларын шагнал хүртэх нь. МҮОНРТ, SPS телевизээр шууд дамжуулна.

Казах курес бөхийн төрөлд Узбекстан, Иран Казахстан, Киргиз болон Тажикстан улсын тамирчид өндөр чансаатай байдаг бөгөөд өмнөх онуудын тив дэлхийн аваргууд оролцохоор ирж байгаа. Харин манай улсаас эх орноо төлөөлөн 18 тамирчин оролцоно. Монголын тамирчдын хувьд 2006 оноос Казах Курес бөхийн тэмцээн уралдаан оролцож эхэлсэн. Хамгийн сүүлийн жишээг дурдвал Казахстан улсад болсон өнгөрсөн оны азийн аварга шалгаруулах тэмцээн. Уг тэмцээнд найман тамирчин оролцож, гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл буюу найман медаль хүртэж, багаараа хоёрдугаар байранд орсон.

Мөн энэ жилийн хувьд бид давуу талтай байгаа. Энэ нь Азийн болон Олон улсын Казах Курес бөхийн холбоо ярилцаж зохион байгуулагч оронд нэг жинд хоёр тамирчин  оролцох эрхийг өгсөн.

Түүнчлэн сонирхуулахад зохион байгуулагчдын зүгээс ААШТ-ий үеэр үзэгчдийн дундаас азтан тодруулж, “Приус-30” маркийн автомашинаар шагнах юм байна.

Тэмцээний тасалбар 1,500 ширхэг хэвлэгдсэн, 10,000 төгрөгийн үнэтэй. Тасалбарыг Монгол бөхийн өргөө, Спортын төв ордны нэг давхарт байрлах “Yawara shop”-оос худалдан авах боломжтой.

Д.ЖАРГАЛМАА

Казах курес бөхийн Ази тивийн Аваргад Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид

  • +100 кг Б.Серик
  • +100 кг Хутаг Цогтгэрэл
  • Үнэмлэхүй жинд Дорж Анар
  • Үнэмлэхүй жинд Өнөржаргал Болдпүрэв
  • -100 кг Tuvshinjargal Gan
  • -100 кг Дэлгэрийн Цэрэнням
  • 90 кг Tengis Batsaikhan
  • 90 кг Эрдэнэсүрэн Түмэннасан
  • 82 кг Батмөнх Алтансүх
  • 82 кг Баянмөнх Гаажадамба
  • 74 кг Санжмятав Баяртүвшин
  • 74 кг Батэрдэнэ Пүрэвдаваа
  • 66 кг Болд Самбууням
  • 66 кг Батзаяа Эрдэнэбаяр
  • 60 кг Пүрэвдагва Алтанбагана
  • 60кг Батцэрэн Энэбиш
  • 55 кг Амарсанаа Хатансайхан
  • 55 кг Давааням Бөхчулуун

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button