ДЭЛХИЙ

Шинэ Зеланд улс “КОВИД-19”-ийн тохиолдол бүртгэлгүй 100 өдөр болжээ

Шинэ Зеланд улс дотоодоосоо “КОВИД-19”-ийн халдвар бүртгэж авалгүй 100 өдөр болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр зургаадугаар сарын 8-ны байдлаар тусгаарлах байгууламжид буй хүмүүсийг эс тооцвол шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин тусгаалалтад буй арван хүнээс халдвар илэрчээ.

Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Шинэ Зеланд дотоодоосоо халдвар бүртгэж аваагүй аж. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш тус улс халдвар бүртгэж авалгүй 102 өдөр болсон. Гэвч хоёрдугаар сарын 27-ны өдөр Окланд хотод шинэ тохиолдол илэрсний улмаас тус хотод гуравдугаар төвшний хөл хорио тогтоосон аж.

Мягмар гарагийн (2021.06.08) байдлаар Шинэ Зеланд 2336 тохиолдол, бүртгэж авчээ. Зургаадугаар сарын 1-ны байдлаар 432,509 Шинэ Зеландчууд анхны тундаа хамрагдсан байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button