НИЙГЭМ

Үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллаж байна

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн баталсан “Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын төлөвлөгөө”-ний дагуу болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлж, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх 8 хүн хүч, техник хэрэгсэл, 25 алба хаагчийг томилгоожуулж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулж ажиллаж байна.
Энэ сарын 8-9ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас дүүргийн 6, 17, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ гол эргээсээ хальж, үерийн ус далан шуудууг давж нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн хашаа, гэр орон сууц үерийн усанд автсан дуудлага 9 бүртгэгджээ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу дүүргийн “Үер, ус, хөлдөлт, ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсэг үүссэн нөхцөл байдалтай холбоотой шуурхай ажиллан хороодын Засаг дарга болон Онцгой байдлын хэлтсийн 28 албан хаагч, 3 техник хэрэгсэл 19 цагийн хугацаатайгаар зөөврийн 2 мотопомп ашиглан 120 тонн орчим ус соруулан иргэдийн аюулгүй байдлыг хангах шуурхай арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

Мөн дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ гол эргээсээ хальж тухайн бүсэд оршин суугчдын хашаа гудамжаар салаалж урсаж их гол руугаа нийлж, явган хүний гүүр усанд автаж, зарим хэсэгт эвдрэл үүсч тухайн бүсэд байгаа иргэд гэрээсээ орж, гарах машинтай явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг дүүргийн “Тохижилт үйлчилгээний” ХХК-ийн 6 ажилтан, 3 тээврийн хэрэгслийг дайчлан 15 машин шороо асгаж, 200 метр орчим газарт хамгаалалт хийж, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээ авч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сэлбэ голын үерийн аюултай хэсэг болон 13, 14 дүгээр хороодын зааг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн айл өрх, албан байгууллага, аж ахуй нэгжид үргэлжлэн орж буй борооны улмаас үерийн аюулд өртөж болзошгүй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, холбоо техникийн хэрэгсэл, мотопомп, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, иргэдэд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл сэрэмжлүүлгийг цаг алдалгүй хүргэж, Сэлбэ голын хамгаалалтын 50 м бүс үерийн аюултай бүсэд зөвшөөрөлгүй буусан иргэн, хуулийн этгээдэд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын албатай хамтран хугацаатай шаардах хуудас хүргүүлсэн байна.

Мөн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийсэн шороон далангууд дээр “Тохижилт үйлчилгээний” ХХК-ийн тээврийн хэрэгслийг дайчлан хайрга асгуулж хамгаалалтын далангийн бэхжүүлэлт хийлгэж ажилалаа.

Дүүргийн Онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн үер усны үеэр эвдэрсэн явган гүүрийг Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 1 тээврийн хэрэгсэл, “Тохижилт үйлчилгээний” ХХК-ийн 5 албан хаагч, 3 техник хэрэгслийг дайчлан сэргээн засварлаж хойшлуулшгүй арга хэмжээ авч, иргэдийг чөлөөтэй зорчих боломжоор ханган ажиллалаа.

Мөн өдөр бүр Гүнт, Жигжид, Ар согоот, Гоодойн гүүр, Салхитын амны харалдаа Сэлбэ голын сав дагуу үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг анхааруулгыг иргэдэд өгч, эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button