НИЙГЭМСПОРТ

МҮБХ, ММСУХ, МҮХХ хамтран аймаг, сумын наадмыг хойшлуулаад ч болтугай хийх хүсэлт гаргалаа

Өнөө жил улсын наадмын цахимаар хийн, аймаг, сумын наадмыг өнжихөөр болсон билээ. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо хамтран мэдээлэл хийлээ.

ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан “Аймаг, сумын наадмыг хориглосонд хөдөө орон нутгийн уяачид их бухимдаж буйгаа илэрхийлсээр байна. Тиймээс үндэсний гурван холбоо нэгдэн, энэ мэдээллийг хийж байна. Улсын наадам болоход 20 гаруй хоногийн хугацаа бий. Цар тахал буурч мэдэх хүлээлт бий. Тиймээс аймаг, сумын наадмыг өнжихөөр болсон шийдвэрээ эргэж хараачээ гэж хүсэж байна. Одоогоор 17 аймаг, 167 сум аймаг, сумын наадмаа хийх хүсэлтээ ирүүлээд байна” гэлээ.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Тодорхой хэмжээнд хугацааг нь сунгаад хийх боломж бий. Тиймээс бид энэ саналыг хүргүүлж байна. Наадмыг хойшлуулах саналыг хэлэлцээсэй. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа. Наадмын хугацааг нэг сараар хойшлуулах боломж бий. Бид улс даяарх бөх, уяач, харваачдынхаа саналыг л уламжилж буйг ойлгоорой” гэлээ.

МҮХХ-ны тэргүүн Ганбаяр “Засгийн газрын гаргасан чиглэлийн дагуу гурван холбоо өчигдөр уулзаж, ярилцлаа. Тэгээд өнөөдөр мэдээлэл хийн, энэ хүсэлт гаргахаар шийдсэн. Улс, аймаг, сумын наадамд 40000 гаруй харваач өрсөлддөг. Тэгэхээр одоо улсын наадамд бүгд ирээд цэц сорихыг хүснэ. Орон нутагт наадам хийхгүй бол бүгд улсын наадмыг зорьж ирнэ. Тэгээд халдвар улс даяар тархах эрсдэл үүслээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэд
Иргэд
2021-06-18 12:51

Эд нар наадам хииж лрлогоо олж авах гээд үхэлдэж байна даа ер нь �##�ь �##�инииг нь хүмүүс нэх сонирхохоо байсан даа юунд улайраад байгаа юм олон түмнии сан�##� биш шүү

иргэн
иргэн
2021-06-18 13:28

Баяр наадам Зугаа цэнгэл Наадаангүй бол Амьд явж чадахгүй нь уу, наана чинь Дэлхий олон Улс орнууд манай Улсыг хамгийн Эрсдэл өндөртөй Орон гэж үзээд Хил га�##�иа хааж Нислэгүүдээ цуцлаад, Улс орнд Х�##�двар улам нэмэгдэж Үхэл ч нэмэгдэж байхад учир мэдэх Насны Та нар жаахан хүүхдүүд шиг Наадам хийнэ Наадна гэж орилолдож байгааг юу гэж үзэхэв,

Холбоотой мэдээ

Back to top button