ДЭЛХИЙСПОРТ

“Евро-2020”: Ширээн дээрх зүйлсийг холдуулж, өөрчилсөн тамирчныг торгоно

Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилсээр. Тэмцээний хэвлэлийн хурлуудын үеэр хөлбөмбөгчид ширээн дээрх зүйлсийг холдуулах, солих зэрэг үйлдэл гарган, ус уух, эрүүл зөв амьдралын хэмнэлд уриалж буй.

Криштиану Роналду ширээн дээрх кока колаг холдуулж, ус уухыг уриалсны дараа “Кока кола” компани ганцхан хоногийн дотор 4 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Италийн хөлбөмбөгчин Мануэль Локателли Роналдутай адил үйлдэл хийсэн.

Үүний дараа Погба ширээн дээрх “Heineken” нэртэй шар айргийг холдуулсан. Тэдний эдгээр үйлдэл “Евро-2020” тэмцээнийг ивээн итгэгчдэд таалагдахгүй нь ойлгомжтой. Нэр хүндэд нь сэв суулгах, их хэмжээний алдагдал үйлдэл л дээ. Тиймээс тэд тэмцээнийг зохион байгуулагчдад шахалт үзүүлсэн бололтой.

Европын аваргын тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс ширээн дээрх зүйлсийг холдуулсан, сольсон тамирчдад торгууль оногдуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button