НИЙГЭМ

“Багануур” ХК “Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч”-өөр шалгарав

Татварын ерөнхий газраас жил бүр "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг улсын хэмжээнд зохион байгуулж, шилдэг татвар төлөгчдийг тодруулдаг уламжлалтай. 2020 онд "Хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч", "Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч" тус бүр 10 аж ахуйн нэгжийг шалгаруулсны нэгээр “Багануур” ХК шалгарав.

“Багануур” ХК-ийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжийг биелүүлж, улсын төсөв бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ нэг ч ажлын байр цомхотгоогүй үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулсан. Монгол улсын эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 60 гаруй хувийг дангаараа, найдвартай нийлүүлж, жил бүр улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлдэг компани юм.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button