ДЭЛХИЙ

Бахрейн улс “Sinopharm”-ийн вакцин тарьсан ч халдварын тоо нэмэгджээ

Бахрейн улс БНХАУ-ын “Sinopharm” компанийн бүтээсэн вакцинд өнгөрсөн арван хоёрдугаар сард зөвшөөрөл олгосон. Энэ сарын эхээр Бахрейн улсын албан тушаалтан “Sinopharm”-ийн хоёр тун вакцин хийлгэсэн зарим өндөр эрсдэлтэй хүмүүст “Pfizer/BioNTech”-ийн вакциныг тариулахыг санал болгоно хэмээжээ. Тус улс дархлаажуулалтдаа “Sinopharm”-ийн вакциныг ихэнхдээ ашигласан байна.

“Washington Post”-д мэдээлснээр энэ сарын эхээр Бахрейн улсын хүн амын 50 гаруй хувь нь вакциндаа хамрагдсан ч халдварын хамгийн хүчтэй давлагаа нь өрнөжээ. Энэ сарын эхээр тус улсад өдөр бүр мянга давсан тохиолдол илэрсэн байна. Харин ням гарагийн (2021.06.20) байдлаар 465 шинэ тохиолдол бүртгэн авсан аж.

Бахрейны эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Валид Халифа аль-Манеа энэ сарын 3-ны өдөр “Wall Street Journal”-д хэлэхдээ “Sinopharm”-ийн вакцин хийлгэсэн 50-аас дээш насны архаг өвчтэй, илүүдэл жинтэй хүмүүст “Pfizer/BioNTech”-ийн вакцин тариулахыг уриалсан байна. Тэрбээр нэмж хэлэхдээ “Эрүүл мэндийн яамны тоо баримтаас харвал Бахрейнд ашиглаж байгаа бүх вакцинууд КОВИД-19-ийн эсрэг ижил хэмжээний хамгаалалт үүсгэдэг гэдгийг харуулж байна. Шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудын 90 хувь нь вакцин тариулаагүй хүмүүс байсан” гэжээ.

“Sinopharm”-ийн вакциныг ихэнхдээ ашигласан АНЭУ тавдугаар сарын дундуур Вероцелл вакцины гурав дахь тунг тариулахыг зөвлөж эхэлсэн байна. Мөн Сейшел, Чили, Уругвай улсууд “Sinopharm” болон “Sinovac” компанийн вакциныг тарьсан ч тохиолдлын тоо нэмэгдэж байсан аж. Сейшел улсад вакцин тариулсан хүмүүс халдвар авах нь нэмэгдсэн тухай мэдээг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: Washington Post

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button