НийгмийнСПОРТ

Ц.Дуламсүрэн: Хот тойрсон эрлийз морьдтой уяачид, допингтой хэдхэн бөхчүүдэд зориулсан наадам хийж болохгүй

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос аймаг, сумдын наадмыг хийхгүй байх Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус холбооын дэд тэргүүн, тод манлай уяач, улсын начин Ц.Дуламсүрэн “Би холбооныхоо дэд тэргүүн, уяач, харваач, бөх хүний хувьд Ардын хувьсгалын 100 жилийн ойг зөвхөн улсад тэмдэглэнэ гэдэг асуудлаар санал асуулга авлаа.

Тэрбээр “Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо гэдэг бол эгэл жирийн уяач, малчдын холбоо. Эгэл жирийн уяачид хүслээрээ байгуулсан холбоо. Ардын хувьсгалын 99 жилийн ойд ганцхан монгол морь айрагдсан. Өнөөдрийн болоод буй асуудал бол хууль зөрчсөн үйлдэл. Ардын хувьсгалын 100 жилийн ойг хөдөө, орон нутгийн уяачид, бөхчүүд, харваачид оролцож, үзэж чадахгүй нөхцөл байдал үүслээ. Энэ бол үндсэн хууль зөрчсөн асуудал. Ард иргэдийг алагчилж байна.

Эрлийз морь уяад төрийн наадмын айраг, түрүү хүртэж байгаа өв соёлоо дээдэлж буй үйлдэл биш. Хот тойрсон эрлийз морьдтой уяачид, допингтой хэдхэн бөхчүүдэд зориулсан наадам хийж болохгүй.

Улсын наадмыг хэчнээн хүн үзэх билээ. Жилд ганцхан болдог төрт ёсны баяр. Аймаг сумдын баяр наадамд хөдөөний малчид нь морио уяж, сумын заанууд нь барилдаж, жинхэнэ ард түмэн нааддаг. Тиймээс Улаанбаатар хотод Улсын баяр наадмыг тэмдэглэхтэй хамт долдугаар сарын 11-12-нд бүх аймаг сумдынхаа орох гарах хөдөлгөөнийг хааж байгаад тус бүрдээ баяр наадмаа нэгэн зэрэг хийгээсэй гэж хэлмээр байна. Тэгвэл жинхэнэ тэгш эрхтэй байж, Монголын ард түмэн бүгд наадаж чадна.

Хамгийн гол нь иргэд зөвхөн орон нутагтаа наадах учраас халдвар тархах эрсдэл ч буурна гэж үзэж байна. Цахим наадмаа хойшлуулах талаар бас яриа гарч байна. Наймдугаар сард наадам болно гэдэг бол боломжгүй зүйл, морь уралддаг цаг биш. Мөн намрын ажил эхэлсэн, хадлан бордооны ажил ид үргэлжилж байна. Хэрэв цахим наадмаа хойшлуулах юм бол нэг жилээр хойшлуулах хэрэгтэй” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-21 16:20

энэ Дууяа бөх гээд хэл аи хийгээд гүйгээд байсан одоо морь гээд гүйх юм хэл амтай заогач нөхөр үү бас бөхөө допингтой гэжээ

баахан зардал чирэгдэл эцэсийн үр өгөөж?
баахан зардал чирэгдэл эцэсийн үр өгөөж?
2021-06-21 16:31

Уячид,бөхчүүд бүтэн жилийн хөдөлмөрөө �##�длаа л гэх. Олон түмэн үзээж ганц хоёр баярладаг нь үнэн ч дараа нь эдийн загагт үзүүлэх бодит үр дүн юусан билээ? бодох л асууд�##�

иргзн
иргзн
2021-06-21 17:30

яг өнөөдрийн хувьд наад хэдэн Морьд наадамаас чинь илүү Иргэдийн Амь нас Эрүүл мэнд чух�##� болоод байна М�##�нууд аа, Наадамаа бүр мөсөн Хоригло,

Зочин
Зочин
2021-06-21 18:20

татварын мөнгөөр гаадамхийж бөх уяач нэртэй баасны цуглуулгуудыг баярлуулахаа болио

Уншигч
Уншигч
2021-06-21 20:48

Нээг их анхаараад байхаар үлгэр авчихмаар хүн биш л дээ, дүрдээ итгэчихсэн дэмий гар, холхоон байж хүүхэд шуухадаа харв�##� барав

Zochin
Zochin
2021-06-21 22:57

Ene heden huhduud uursdiiguu ard tumnii tuluulul gechichjee zuwhun mori uralduulah heseg hunii tuluulul bj morindoo heden tugrug zarchihsan h
Teriigee olj away geed helchiheech nerteigeer ni

zochin bn
zochin bn
2021-06-22 08:57

uuruu baahan erliiz morid uyaj naadag gar shdee

Холбоотой мэдээ

Back to top button