ДЭЛХИЙ

Криптовалютын зах зээл хоёр өдрийн дотор 200 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Ханш уналтаас блдж криптовалютын зах зээл ням гарагаас (2021.06.20) хойш 200 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Мөн үүнээс өмнө, өнгөрсөн долоо хоногийн турш цахим мөнгөний зах зээл 200 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.

Ханш уналтад автсан криптовалютуудын нэг нь “Dogecoin” бөгөөд амралтын өдрүүдээр үнэ нь 20 хувиар буурчээ. Харин даваа гарагийн өглөөний байдлаар Биткойн 7 хувь, “Ethereum”, “Cardano”, “Binance Сoin”-ийн ханш 5-аас 10 хувиар буурсан аж.

Өнгөрсөн сард Биткойны ханш хүчтэй унасан билээ.  Тавдугаар сарын 13-ны өдөр Тесла компани цаг уурын асуудлаас болж Биткойныг төлбөрийн хэлбэрээр хүлээн авахаа больж байгаагаа зарласнаар энэхүү ханшийн уналт эхэлсэн. Тесла компанийн мэдэгдлийн улмаас Биткойны ханш даруй 10 хувиар буурчээ. Мөн үүнээс долоо хоногийн дараа Бээжин хот эдийн засгийн хүрээлэнгүүд болон төлбөрийн компаниудыг цахим мөнгө шилжүүлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэхийг хориглосон. Ингэснээр Биткойны ханш илүү хурдацтай унасан юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
6 сар 24, 2021 20:58

�##�дагд�##� хүлээх биш л дээ хэн нэгний карманд орчихож байгаа юм ш дээ �##�дагд�##� гэхээр �##�га болчихлоо гэж ойлгож болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button