ДЭЛХИЙ

Пакистаны Ерөнхий сайд хүчингийн хэрэг ихэссэнийг эмэгтэйчүүдийн хувцаслалттай холбоотой гэжээ

Пакистаны Ерөнхий Сайд Имран Хан тус улсад бэлгийн хүчирхийллийн хэрэг ихсэх болсныг эмэгтэйчүүдийн хувцаслалттай холбоотой хэмээжээ. Тэрбээр “HBO” сувгийн “Axios” нэвтрүүлэгт ярилцлага өгч байхдаа ингэж хэлсэн аж.

Тус улсын албан ёсны статистикаас харвал өдөр болгон 11 хүчингийн хэрэг гардаг бөгөөд сүүлийн зургаан жилийн турш нийтдээ 22 мянган хүчингийн хэрэг цагдаа нар бүртгэжээ. “Axios” нэвтрүүлгийн үеэр Имран Ханаас сэтгүүлч Жонатан Сван эмэгтэйчүүдийн хувцаслалт хүчингийн хэрэгт нөлөөлж байгаа эсэхийг асуусан байна. Тэрбээр энэхүү асуултад “Эмэгтэй хүн бараг хувцасгүй байвал хэрвээ эрэгтэйчүүд робот л биш бол тэдэнд нөлөөлөх болно, энэ чинь хүн болгоны л мэддэг зүйл” гэсэн аж.

Сван түүнээс эмэгтэйчүүдийн хувцаслалт үнэхээр бэлгийн хүчирхийлэл хийх сэдэл төрүүлэх үү гэж асуухад Хан “Ямар нийгэмд амьдарч байгаагаас хамаарна. Хэрвээ нийгэм нь тийм зүйл харж байгаагүй бол хүмүүст нөлөөлнө. Чи өөр нийгэмд өссөн учраас чамд нөлөөлөхгүй байж магадгүй” хэмээжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-06-24 20:54

л�##�ын шашинт эрчүүд зөвлөгчийнхөө да�##�гавраар л ингэж байгаа биз

Back to top button