ДЭЛХИЙ

Арван ихэр төрүүлсэн гэх эмэгтэйг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ

Өөрийгөө арван ихэр хүүхэд төрүүлсэн гэж хэлсэн Өмнөд Африк эмэгтэйн сэтгэц мэдрэлийн байдлыг шалгахаар эмнэлэгт хэвтүүлсэн байна. 37 настай Госиаме Тамара Ситхоле энэ сарын эхээр 10 ихэр хүүхэд төрүүлсэн гэж хэлсэн бөгөөд Гиннесийн дээд амжилт үүнийг шалгаж байгаа юм.

Өмнөд Африкийн орон нутгийн хэвлэл мэдээллүүдээр Ситхоле 10 ихэр байтугай нэг ч хүүхэд төрүүлээгүй гэх таамаглал явж эхэлжээ. Ситхоле анх зургаан ихэр хүүхэд тээж байгаа хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна. Дараагаар нь тэрбээр найман ихэр хүүхэдтэй болно гэж хэлж, хамгийн сүүлд долоон хүү, гурван охин буюу арван ихэр хүүхэд төрүүлсэн хэмээжээ.

“Eyewitness News” сайтад нэгэн эх сурвалж хэлэхдээ Ситхоле ойрын хугацаанд жирэмсэн болсон гэх ямар ч баримт харуулаагүй бөгөөд түүнд хийсвэрээр төрсний дараа үүсдэг сорив байгаагүй гэсэн байна. Өмнө нь Ситхоле арван ихэр хүүхдээ хийсвэрээр төрүүлсэн гэж хэлсэн билээ. Мөн түүний нөхөр Тебога Цотеци хүүхдүүд төрсөн гэх ямар ч баримт хараагүй хэмээсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button