ДЭЛХИЙ

Селена Гомез: Миний өмнөх үерхлүүд хараал байсан

Дуучин Селена Гомез мягмар гарагт (2021.06.22) ”Vogue Australia” сэтгүүлд ярилцлага өгөхдөө өнгөрсөн үеийнхээ үерхлүүдийн талаар ярьжээ. 28 настай тэрбээр Жастин Биебер, “The Weeknd” гэх мэт хэд хэдэн томоохон ододтой үерхэж байсан. Селена хэн нэгний нэрийг дурдаагүй ч өнгөрсөн үеийн үерхлүүд нь хараалтай байсан хэмээжээ.

Тэрбээр хэлэхдээ “Би хэтэрхий жоохон байх үедээ үерхэж эхэлсэн. Миний бодлоор өмнөх үерхлүүд маань хараалтай байсан мэт санагдаж байна” гэсэн юм. Үүний дараа Селена 2020 онд гаргасан цомог болон гоо сайхны багцаа яагаад “Rare” буюу “Ховор” хэмээн нэрлэснээ дэлгэсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Тэр үг л надад тохирсон мэт санагдсан. Учир нь гэвэл өмнөх үерхлүүдэд би тэгш эрхтэй мэт санагддаг байсан” гэсэн юм.

Гомез 2021 оны анхны томоохон ярилцлагаа “Vogue” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт өгсөн билээ. Тэрбээр тус ярилцлагад интернет болон сошиал медиагаас зайгаа барьсан тухай ярьсан байна. Мөн Гомез бага наснаасаа эхлэн Диснейн од болсон нь түүнд хэрхэн нөлөөлсөн талаар ярьж хөгжмийн салбарыг орхих талаар дурдсан юм.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button