
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодсон байж болзошгүй шалтгаанаар өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгагдаж буй.
Хэргийг эргэн сануулбал, энэ сарын 16-ны үүрийн 04:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн билээ. Албаны шалгалтаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэргий Б-гийн биед халдаж, бэртэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх. Учир нь хохирогчийн уруул сэтэрч, хэд хэдэн газраа ноцтой бэртэл авсан тул гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлсэн гэгдэж буй. Ж.Мөнхбат одоогоор дээрх хэрэгтэй холбогдуулан ам нээгээгүй байгаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүнтэй холбоотой мэдээллүүд цахим ертөнцөд түгсэнтэй холбоотойгоор алба хаагчдад дотоод хяналт шалгалт хийгдэж эхэлсэн билээ. Улмаар дээрх хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас Нийслэлийн прокурорын газарт харьяалал тогтоож, МБА-ны мөрдөгчдөөр хэргийг нь шалгуулахаар болж байгааг эх сурвалж мэдээллээ.
О.УЯНГА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
gishyyn yavjdee
ЭНЭ ЛУЙВАРЧИН ЭНЭ ХЭРГИЙГ ЮУ Ч БИШ БОЛГОХ ГЭЭД ХОРОО НАЙРУУЛЖ ЯВАА УЧИР ДУУГАЙ БАЙГАА !!! УДАХГҮЙ ЭХНЭР НЬ ӨРГӨДЛӨӨ ТАТАН АВНА !!!