УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шүүх хурал: Ц.Баатарбилэг авсан зээлээ Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарт өгсөн гэрчийн мэдүүлэг

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн.

Хурал өнөөдөр ийнхүү 27 дахь өдрөө үргэлжилж байна. Нотлох баримтыг шинжлэн судлах үйл ажиллагаа явагдаж буй юм.

Өнөөдрийн хуралдааны эхэнд "НВЦ" компанийн Гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нар Хөгжлийн банкны зээлээр хоорондоо холбоо хамааралтай талаарх гэрчийн мэдүүлгийг уншиж танилцууллаа.

Хүрэлсайханы Баттулгын гэрчээр өгсөн мэдүүлэгт: Ц.Баатарбилэг ах 54 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээл бүтчихлээ гээд намайг дуудаад НВЦ компанийн хажуу талд байрлах дүүгийнх нь гэр очход ширээн дээрээ боодолтой доллар овоолчихсон, аав ээж, хүргэн, дүү нь гээд гэр бүлээрээ цуглачихсан байсан. Зураг хөрөг авахуулаад оргилуун дарс задлаар найр хийж суусан. "Тулгаа энэ их мөнгөтэй зургаа авахуул" гээд Би Ц.Баатарбилэг ахтай зургаа авахуулсан. "Зээл гарсан. 21 сая ам.доллар буюу 54 тэрбму төгрөг гарсан". Эл зээлээ УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг болон Ж.Мөнхбат, Хөгжлийн банкны захирал Н.Батбаярт аваачиж өгнө гээд том хар цүнхэнд хийгээд аваад явсан. Ё.Баатарбилэгийн жолооч Гангаа гэх залуутай хамт аваад гарсан" хэмээн ярьсан байгаа юм.

Мөн тэднийг мөнгөө аваад "Сентралл Тауэр"-ийн 17 давхарт уулзаж, ууж идсэн тухай нь ярьсан ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-23 13:00

arhangaigaas songodson ene heden ushiin ulun hulgaich nar estoi butehguee s#a

Зочин
Зочин
2023-05-23 17:26

ХБ ны удирдлагад ажиллаж бсн Чойжилж�##�буу гэх Ж Мөнхбатын 10 жилийн найз Архангайн бас нэг хулгайч энэ хэдийн бүлэглэж үйлдсэн бузрыг ярив�##�чиг д�##�ай болно доо

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
2023-05-24 20:58

Өнгөрсөн хэдэн жилд мэдэгдэхүйц ӨНГӨ засаад ирсэн юмаа , хоёр дүү минь . Гончигоо , Ламбаа , Батбаяр \ шулга\ , Жунай нарынхаа араас л битгий ороосой гэцгээж байсан юмсан - болдоггүй л юм байлгүйдээ , энэ ШУНАЛ . За НЭГ нь АВЛИГАА үүрч - нэг нь АРАА даагаарай даа , хүүхдүүд минь . Үйлийн үр хэцүү - ҮРЖ л барах номтой юм даа ... Ум мани бад ми хуоом

Холбоотой мэдээ

Back to top button