Өмнөд Африк эмэгтэй арван ихэр төрүүлсэн гэдэг нь худлаа байжээ

Өмнө нь бид арван ихэр төрүүлсэн гэх Өмнөд Африк эмэгтэйг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн талаар мэдээлсэн. 37 настай Госиаме Тамара Ситхоле 10 ихэр хүүхэд төрүүлсэн гэх мэдээлэл энэ сарын ихээр хүмүүсийн анхаарлыг их татсан билээ. Тэгвэл энэхүү мэдээллийг албан тушаалтнууд судалж үзсээд худал хэмээн дүгнэсэн байна.

Ситхолегийн амаржсан гэх Өмнөд Африкийн Гуатен муж дахь аль ч эмнэлэгт арван ихэр төрсөн гэх тэмдэглэл байхгүй хэмээн тус мужийн засгаас мэдэгдсэн байна. Мөн эрүүл мэндийн шинжилгээ хийсний үр дүнд хатагтай Ситхоле ойрын хугацаанд жирэмсэн болоогүй гэдгийг харуулжээ. Арван ихэр төрүүлсэн гэх мэдээллийг анх нийтэлсэн “Pretoria News”-ын ахлах редактор болон тус сайтыг эзэмшдэг “Independent Online” группийн эсрэг хуулийн арга хэмжээ авах аж.
Одоогийн байдлаар хатагтай Ситхолег Йоханнесбург хотын Тембиса эмнэлгийн сэтгэцийн тасагт хэвтэж байгаа юм. Түүний өмгөөлөгч “Pretoria News”-д хэлэхдээ Ситхолег өөрийн хүслийг нь үл харгалзан эмнэлэгт хэвтүүлсэн хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.