Нийгмийн

ТОДРУУЛГА: Халдвар аваагүй ч хамар сэрвэгнэж, найтаах нь амны хаалтын харшил

Хамар сэрвэгнэж, найтаах шинж тэмдэг илэрсэн иргэд коронавирусийн шинж тэмдэг хэмээн үзэж, PCR шинжилгээ өгөх болсон. Иймээс энэ шинж тэмдэг өөр зүйлээс үүдсэн байх боломжтой юу гэдэг асуултад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор Л.Бямбасүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Үүнийг зөвхөн коронавирусийн шинж тэмдэг гэж үзэж болохгүй. өөр олон хүчиж зүйл бий. Зөвхөн хамар, аманд нөлөө үзүүлж найтаах, хоолой сэрвэгнэх зэрэг шинж илэрч байвал харшил байж болно. Та зүүж байгаа амны хаалтыг нь үйлдвэрлэхэд орсон бодисод харшилж байж болно. Тийм хүмүүс амны хаалтаа дотор талаас нь хөнгөн норгоод зүүж болно. Эсвэл зүүдэг амны хаалтаасаа өөр материалтайг сонгож хэрэглэх нь зүйтэй. Мөн ийм шинж тэмдэг илрээд амны хаалтаа солиход тэр дороо харшлах шинж арилахгүй байж болно” гэлээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button