ДЭЛХИЙ

Жорж Флойдыг хөнөөсөн Дерек Шовинд 22 жилийн ял оноожээ

Жорж Флойдын амь насанд хүрсэн хэргээр Миннеаполис хотын цагдаагийн албан хаагчаар ажиллаж байсан Дерек Шовинд 22 жил зургаан сарын хорих ял оноосон байна. Шүүгч түүний ялыг “өөрийн албан тушаалыг буруугаар ашиглан ноён Флойдод хэрцгийгээр хандсан явдал дээр сууриласан” хэмээжээ. Хурлын үеэр Флойдын ах Терренс Флойд түүнд 40 жил буюу боломжит хамгийн удаан хугацааны ял оноохыг шаардсан байна.

Шүүгчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Дерек Шовиныг 2020 оны тавдугаар сард Жорж Флойд нас барсанд буруутай гэж үзсэн. 45 настай Шовиныг хоёрдугаар зэргийн санаандгүйгээр амь насанд хүрсэн, гуравдугаар зэргийн амь насанд хүрсэн, хоёрдугаар зэргийн бусдын амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзсэн ч ялыг нь өчигдөр оноосон аж.

Шовин шүүх хурлын үеэр Флойдын гэр бүлд эмгэнэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний ээж Кэролин Поленти Шовинд хандан “Би чамайг гэм буруугүй гэж боддог бөгөөд энэ бодлоо хэзээ ч өөрчлөхгүй” гэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-26 12:30

Харуудийн амь үнэтэй байна шүү монголд таван хүний цаана гарсан ийм ял авахгүйдээ

gang
gang
2021-06-26 12:36

pornochin gar bsn daaa

Холбоотой мэдээ

Back to top button