ДЭЛХИЙ

Сиднейд Дельта хувилбарын улмаас хөл хорио тогтоов

Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужид коронавирусийн Дельта хувилбар тархаж байгаа тул Сиднейн бүсэд хөл хорио тогтоожээ. Хөл хорио тогтоосон бүсэд таван сая гаруй хүн амьдардаг аж. Одоогийн байдлаар Авсвтрали улсад Дельта хувилбараар халдварласан 110 тохиолдол бүртгэгдсэн байна.

Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч Глэдис Берекжиклиан өнөөдөр хэлэхдээ “Дельта хувилбарын халдварлах чадвар өндөр учраас ирэх өдрүүдэд бүртгэгдэх тохиолдлуудын тоо нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа” хэмээжээ. Их Британийн судлаачид коронавирусийн Дельта хувилбараар халдварласан хүмүүст толгой, хоолой өвдөх, нус гойжих шинж тэмдэг ихэнхдээ илэрдэг гэдгийг мэдэгдсэн. Анх Уханьд бүртгэгдсэн төрлөөр халдварласан хүмүүс ханиалгах, халуурах, үнэрлэх болон амтлах мэдрэмжээ алдах шинж тэмдэг үзүүлдэг байсан билээ.

ДЭМБ-ын мэдээлснээр Дельта хувилбар нь өнгөрсөн арван хоёрдугаар сард Энэтхэгт илэрсэн аж. Тэрхүү хувилбарт вирусийг илүү халдварлах чадвартай болгодог мутаци байж магадгүй хэмээн ДЭМБ хэлсэн байна. “MedPage” сайтад нийтэлснээр Дельта нь 13 мутацитай, үүний 7 нь вирусийн спайк уурагт үүссэн аж. Спайк уураг дахь L452R, E484Q мутациуд нь нэг төрөлд зэрэг илэрсэн анхны тохиолдол учраас B.1.617 төрлийг давхар мутацитай гэж нэрлэсэн байна. Эрдэмтэд судалгаа явуулж тус хувилбарын эсрэг “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакцин үйлчилнэ гэдгийг илрүүлсэн.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button