УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн үед ҮАБЗ-ийн үнэлэмж ШАЛАН ДЭЭР хэвтэх нь

Өнгөрсөн баасан гарагт У.Хүрэлсүх тангараг өргөснөөр албан ёсоор Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн. Тэрбээр эл өдрөө шууд ҮАБЗ-ийн хурал зарлан хуралдуулсан бөгөөд, хурал оройн 18.00 цаг орчимд дууссан.

Урьдчилан мэдээлэгдэж байсны дагуу ҮАБЗ-өөр хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг он дуустал олгохоор болсон. Мөн тог, ус, цахилгаан зэрэг үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлт ч мөн адил шийдвэрлэгдсэн.

Засгийн газарт энэ мэдээ албан байдлаар байршаад удалгүй устгагдсан нь анхаарал татсан юм. Харин амралтын өдрөөр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх саналуудыг оруулж ирлээ, ҮАБЗ-ийн нөгөө хоёр гишүүн дэмжлээ. Энэ дагуу УИХ-д тогтоолын төсөл өргөн барихаар боллоо” гэсэн утгатай мэдээг дахин байршуулсан юм.

Л.Оюун-Эрдэнэ оруулж ирсэн гэхээс илүү эдгээр нь цэвэр У.Хүрэлсүхийн бодлого. Яригдаж буй хөнгөлөлт, тэтгэмжүүд түүний эхлүүлсэн ажлуудаа ҮАБЗ-өөр дамжуулан үргэлжлүүлэх гэсэн бодлого уншигдаж буй.

Ерөөс одоо ҮАБЗ-ийн гишүүд цөм нэг намын “нөхөд” болцгоосон энэ үед тэд яг У.Хүрэлсүхийн чиглүүлэг дээр хайрцаглагдаж ажиллахаар байгаа. Хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрх нэлээд хязгаарлагдмал болсон тул У.Хүрэлсүх ҮАБЗ дээр төвлөрч, чиглэл өгөх хэлбэрээр ажиллана гэж ойлгогдож буй. Тэрбээр тангараг өргөхдөө ч ҮАБЗ-ийн гурван гишүүний нэгдмэл байдлыг бэлгэдсэн гэлтэй дүрслэл бүхий малгай өмссөн нь анхаарал татсан.

Гэтэл ҮАБЗ гэдэг асар өндөр босготой газар. Төрийн гурван өндөрлөг улс, үндэстний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй асуудлуудыг нууцаар хэлэлцдэг институц. Нэг үгээр Засгийн газар, яам, агентлагийн түвшинд ярих ийм зэргийн асуудлыг ҮАБЗ хэлэлцэж байсан түүх байхгүй гэхэд хилс болохгүй. Хүүхдийн 100 мянган төгрөг зэрэг халамжийн асуудлыг ҮАБЗ хэлэлцсэн явдалд зарим улс төрчид ч дургүй байр сууриа илэрхийлчхээд байгаа.

ҮАБЗ-ийн үнэлэмж У.Хүрэлсүхийн үед шалан дээр л хэвтэх бололтой.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MAN - namiihan
MAN - namiihan " Ahan - Duus Mafia "
2021-06-28 12:01

MAN - namiihand Neg Notstoi Yum Yavaad Baigaa " Hentiin Nutgiin Duu - Gesen Tom Buleglel - Ahan - Duus Mafia Ysej Baigaan Ene - Mongol Tur - shuud utgaaraa Mafia nariin gart orchloo !!! ??? !!! ??? !!!

baba
baba
2021-06-28 12:42

МАН-ынхан болон тэдний �######� долоогчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх хязгаарлагдсан гээд байсан нь худ�##� болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button