ДЭЛХИЙ

Энэтхэгт эсрэг бие үүссэн хүүхдүүд өөр хам шинжээр өвчлөх тохиолдлууд гарчээ

Энэтхэгийн Махараштра мужид амьсгал давчдах, цусны даралт буурах  шинж тэмдэгтэй дөрвөн хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний ээжүүд сарын өмнө “КОВИД-19”-өөрч өвчилсөн аж. Сонирхолтой зүйл нь хүүхдүүд “КОВИД-19”-өөр өвчилсөн ямар нэгэн шинж тэмдэг үзүүлээгүй байна. Гэвч хүүхдүүд тус мужийн Кастурба эмнэлэгт хүргэгдэхэд тэдэнд коронавирусийн эсрэг бие үүссэнийг тогтоосон аж.

Тэд эмнэлэгт олон системийн үрэвслийн хам шинж буюу “MIS-C” нэртэй ховор төрлийн өвчинтэй тэмцэж байжээ. Хүүхдүүд болон өсвөр насныхан “КОВИД-19”-өөр өвчлөн, эдгэрснээс дөрвөөс зургаан долоо хоногийн дараа энэхүү хам шинж илэрдэг аж. Катсурба эмнэлэгт хэвтсэн дөрвөн хүүхдийн хоёр нь эдгэрсэн боловч үлдсэн хоёр нь эрчимт эмчилгээний тасаг байгаа юм.

Тус эмнэлгийн ахлах эмч доктор СП Калантри хэлэхдээ “Би энэ хам шинжид санаа зовж байна. Үнэндээ бол энэ асуудал нийгэмд хэр том болсныг бид мэдэхгүй. Энэтхэгт энэ хам шинжийн хор нөлөөний талаар тоо баримтгүй байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button