ДЭЛХИЙ

Өмнөд Африкт олон нөхөртэй болох хууль санаачилсан нь шүүмжлэл дагуулав

Өмнөд Африкийн засгийн газар олон нөхөртэй байж болох хуулийг санаачилсан нь шүүмжлэл дагуулжээ. Тус улс үндсэн хуульдаа ижил хүйсний гэрлэлт болон олон эхнэртэй болохыг зөвшөөрдөг аж. Олон нөхөртэй болох хуулийг эсэргүүцэж буй хүмүүсийн нэг нь бизнес эрхлэгч, телевизийн од Муса Мселеку юм.

Муса Мселеку

Тэрбээр дөрвөн эхнэртэй бөгөөд өөрийн гэр бүлийн талаар телевизийн шоу нэвтрүүлэгтэй аж. Мселеку хэлэхдээ “Энэ хууль Африкийн соёлыг устгана. Тэдний хүүхдүүд яах уу? Хүүхдүүд нь яаж өөрсдийгөө тодорхойлох уу. Одоогийн байдлаар эмэгтэй хүн эрэгтэйн үүргийг гүйцэтгэж чадахгүй. Өмнө нь ийм зүйл байгаагүй. Эмэгтэй нь лобола (бэрд өгдөг мөнгө) төлөх үү? Нөхөр нь эхнэрээрээ овоглох уу” хэмээсэн байна.

Өмнөд Африктай хөрш Зимбабве улсад олон нөхөртэй гэр бүлийг профессор Коллис Мачоко судалжээ. Түүний хэлснээр иймэрхүү харилцаанд эмэгтэйчүүд ихэнхдээ анхны алхмыг хийдэг. Мөн эхнэр нь гэр бүлийн харилцааг тогтворгүй болгож байгаа нөхрөө хөөж явуулах эрхтэй байдаг аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button