Нийгмийн

“Эмч нарын цалинг улаан, ногоон бүсээр ялгаварлалгүй нэм” хэмээн шаардлага хүргүүлжээ

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх түр хороо Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагыг зургадугаар сарын 28-нд хүргүүлсэн байна. Шаардлагад,

  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх
  • Эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдэлийн даатгалд хамруулах
  • Монголын эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ улаан бүс болсон тул ногоон бүсээр ялгаварлахгүй байхыг хүсжээ.

Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан, төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт 700 гаруй тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр тусгасан талаар мэдээлсэн юм. Уг мэдээллийн үеэр,

  • Улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад нэг удаа 2 сая төгрөг олгох
  • Улаан бүсэд ажиллаагүй эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад нэг удаа 1 сая төгрөг олгох
  • Улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх
  • 2,000 ор дэлгэж бэлдэхэд 110 тэрбум төгрөг нэмж төсөвлөх
  • Эмийн нөөцийг бүрдүүлэхэд 60 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр тус тус тусгасан хэмээсэн юм.

Гэвч эмч, эмнэлгийн ажилтнууд “Бидэнд нэг удаагийн тэтгэмж,
удаагийн урамшуулал хэрэггүй. Бид улаан ногоон бүсэд хуваагдмааргүй байна. Бид үндсэн цалингаа нэмүүлэх эрхтэй” хэмээн цахим сүлжээнд давалгаалж байна.

May be an image of text
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-30 10:54

Зөв шүү. Ялгаварлаж болохгүй. Бүгдээрээ л эрсдэлтэй орчинд ажиллаж байна. Түргэний эмч нарыг улаан бүс рүү ороогүй гэх үү? Өрхийн эмч нарыг бас ороогүй гэх үү? Шийдвэрээ эргэн хараарай.

Зочин
Зочин
2021-06-30 11:41

Үндсэн ц�##�инг нь нэмчихэд улаан бүсэд ажиллаж буй хүмүүсийн илүү цаг нь дагаад л нэмэгдэнэ. Арын �##�быг хариуцаж 2-3 хүний ажил хийж ногоон бүсэд ажиллаж буй хүмүүсийн ц�##�ин ч нэмэгдэнэ. Үнэхээр улаан ногоонгүй хүнд нөхцөлд ажиллаж байна. Х�##�двар авч буй эмч, сувилагчид дандаа л ногоон бүсэд ажлаа хийж байгаад авч байна. Бид дааж давахгүй их юм шаардаагүй шүү дээ. Ядаж ажилласан илүү цаг хөдөлмөр хөлсийг нь хасахгүй өгөөчээ. Наад ажлаа хийж чадахгүй байгаа ЭМ- н сайдаа болиулаачээ. Наадмаар хотоос гарч амар, 9 хоног амрах боллоо гээд өөр ажил яриад байгаа С.Энхболд сайдыг огцруулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button