ДЭЛХИЙ

Хуримын зочдоо хоолны үлдэгдлээр дайлжээ

Британид болсон нэгэн хуримын үеэр зочдыг хоолны үлдэгдэл, “хаягдлаар” дайлжээ. Зочдынхоо санал, хүсэлтийн дагуу төрөл бүрийн махтай болон цагаан хоол зэргийг бэлтгэсэн тансаг ширээний зоог дууссаны дараа хуримлаж буй хос “Та бүхний амтархан идсэн хоолыг үлдэгдлээр хийсэн” хэмээн зарласан гэнэ.

Ингэхдээ үлдэгдэл хүнс гэдгийг тайлбарласан ч зарим зочин тун их уурлажээ. Томоохон зоогийн газар болон дэлгүүр, худалдааны төвүүдэд тухайн өдөр борлуулагдаагүй болон бага зэрэг бяцарсан зэрэг механик гэмтэлтэй бүтээгдэхүүнийг үлдэгдэл гэдэг бөгөөд хаяхад хайран учраас хямдруулдаг жишиг олон улсад тогтжээ. Ийм бүтээгдэхүүнээр хоол хийвэл хуримын зардал гурав дахин бага байдаг гэнэ. Хуримлагч хос ч “Бид байгальд бага ч гэсэн хог хаягдал нэмэхгүй гэсэн сэтгэлээр амьдралынхаа хамгийн дурсамжтай энэ өдөр үлдэгдлээр хооллосон” гэж тайлбарласан байна.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button