Нийгмийн

Хөшигийн хөндийн нисэх буудлын ажил дууссан учир МИАТ-ийг нүүлгэж байна

Хөшигийн хөндий дэх Чингис хаан Олон улсын нисэх буудлын ажил дууссан учраас МИАТ-ийг нүүлгэж , хэрэгслүүдээ 12 цуваа машинаар зөөжээ. Ингэхдээ цагдаагийн машинаар цуваагаа хөтлүүлсэн юм. Мөн “Нүүлгэн шилжүүлэлтийн удирдлагын төв” байгууламж уг ажлыг хариуцан төлөвлөгөөтэйгөөр шилжүүлж эхэлжээ.

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын анхны нислэгийг 7 дугаар сарын 4-нд эхлүүлнэ. Иймд бэлтгэл ажлыг хийсээр байгаа юм.

МИАТ ТӨХК-ийн компанийн нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашигладаг тоног төхөөрөмж, овор ихтэй ачаа ачсан хүнд даацын 6 автомашин бүхий нүүлгэн шилжүүлэлтийн цуваа Буянт-Ухаа нисэх буудлын хамгаалалтын бүсэд байрлах каргоны байгууламжаас шинэ нисэх буудлын зүг өчигдөр буюу зургадугаар сарын 30--ны өдөр хөдөллөө. 

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүн ёсны зөвлөх
хүн ёсны зөвлөх
2021-07-01 15:17

хөшигтийн хөндий гэсэн нэр зүгээр ч нэг өгсөн нэр биш байх шүү газар сонголт гэдэг их учир шүү

Zochin
Zochin
2021-07-01 16:00

Sunstei gazardaa ongotsnuud alga bolood bj dee he he

Холбоотой мэдээ

Back to top button