Хоол хүнснээс “COVID-19” халдвар авах боломжтой юу

Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан бид хүмүүс болон хоол хүнсэнд хүрэхээсээ эмээдэг болжээ. Яг л бэлгэвчгүйгээр хэн нэгэнтэй бэлгийн хавьталд орох гэж байгаа мэт. Гэсэн ч, хоол хүнсээр дамжуулан “SARS-CoV-2”-ийн халдвар авах магадлал бага аж. Коронавирусийн халдвар авах эрсдэл нь халдвар авсан хүмүүстэй ойрын хавьталд орсноор л халдварлах магадлал өндөр гэдгийг эрдэмтэд дахин дахин онцолж байна.
“COVID-19” нь хоол хүнс, хүнсний саваар дамжин халдварлагдсан тохиолдол батлагдаагүй хэмээн ДЭМБ-аас мэдэгдсэн.
Хүнсний аюулгүй байдал, мал амьтан нь коронавирусийг тээх чадваргүй гэдгийг Германы эрдэмтэд, Германы Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас 2020 оны намар явуулсан судалгаагаар нотлосон байдаг. Мөн, фермийн гахай, тахиа нь “SARS-CoV-2”-т өртөмтгий бус гэдгийг ч баталсан.
Судалгааны явцад 12 гахай, 20 тахианы аль алинд нь халуурах шинж тэмдэг зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг ажиглагдаагүй бөгөөд цуглуулсан дээжүүд нь “SARS-CoV-2” геномын хувьд сөрөг үзүүлэлттэй гарсан ажээ.
“COVID-19” бол амьсгалын замын халдварт өвчин болохоор халдвар дамжих гол зам нь агаар дусал, мөн хүнтэй харьцах замаар халдварладаг. Коронавирус нь хоол хүнсээр үржих ямар ч боломжгүй. Хэрэв хоол хүнснээр дамжуулан халдвар авсан байгаа бол үүнд зөвхөн тухайн мал амьтныг тэжээдэг эзэн нь халдвартай тохиолдолд л дамжина гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.
Хүнсний сав баглаа боодлоор коронавирус халдварлах нь онолын хувьд боломжтой гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байгаа ч коронавирус гадаргуугаар дамжин халдварладаг гэсэн батлагдсан судалгаа одоогоор байхгүй байгаа юм.
“Хүнээс халдвар авсан тохиолдолд л хоол хүнс вирусын эх үүсвэр болно”
Хүнсний сав, баглаа боодол дээрхи вирус амьсгалын тогтолцоонд нэвтэрч болзошгүй гэх айдасыг арилгахын тулд сав, баглаа боодолд гар хүрсэн хүмүүс, түүний дотор хэрэглэгчид эрүүл ахуйн заавар зөвлөмжийг дагаж мөрдөн гараа угааж, ариутгах шаардлагатайг мэргэжилтнүүд байнга сануулж байгаа юм.
Дэлгүүр хоршоогоор үйлчлүүлэхдээ нэг удаагийн ариутгасан бээлий хэрэглэх нь маш зөв шийдэл гэдгийг ч сануулсаар байгаа юм.
“Сүүлийн үеийн судалгаанууд нь “COVID-19” вирусын янз бүрийн гадаргуу дээрхи амьдрах чадварыг үнэлж, хуванцар болон зэвэрдэггүй гангаар хийсэн гадаргуун дээр 72 цаг, зэс гадаргуун дээр 4 цаг хүртэл, харин цаасан гадаргуун дээр 24 цаг хүртэл амьдрах чадвартай болохыг тогтоосон. Гэсэн хэдий ч, судалгааг харьцангуй чийгшил, температурын хяналттай лабораторийн орчинд явуулсан тул бодит орчин нөхцөлд болгоомжтой тайлбарлах хэрэгтэй” гэдгийг эмч, мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. АНУ-ын Рутгерсийн Их Сургуулийн микробиологи сдулалын профессор Эмануэль Голдманы тайлбарласнаар, лабораторийн судалгаанд 10 орчим сая вирус агуулсан дээжийг ашигласан бөгөөд тодруулбал, судалгаанд хүний найтаах явцад гарсан, санамсаргүй байдлаар гадаргуу дээр унасан шингэний дуслаас зөвхөн 100 орчим дусалд нь л вирус байсныг тогтоосон гэсэн мэдээлэл байгаа юм.
О.АНАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.