ДЭЛХИЙ

Британи инфлюенсер “BTS”-ийн Жимин шиг харагдахын тулд 150 мянган ам.доллар зарцуулжээ

Ойл Лондон нэртэй Их Британи инфлюенсер “BTS” хамтлагийн Жимин шиг харагдах гэж 150 мянган ам:доллар зарцуулж 18 удаа гоо сайхны хагалгаанд орсон байна.

Тэрбээр өнгөрсөн даваа гарагт (2021.06.28) өөрийн Твиттер хуудас дээрээ бичлэг оруулж “Сайн уу,  би ингэж нэг Солонгос  хүн боллоо. Би өөрчлөгдсөн, одоо өөрийгөө Жимин гэж тодорхойлж байна. Миний соёл Солонгос, миний гэр, улс бол Солонгос. Өөрийнхөө гадаад үзэмжид маш баяртай байгаа. Би буруу бие дотор гацсан байсан. Гэхдээ одоо би Солонгос хүн. Би өөрийнхөөрөө байж чадахаар боллоо. Үүнд маш их баяртай байна” хэмээжээ.

https://twitter.com/thekangminlee/status/1409309706028453895?s=20

Лондонг зүгээр л гоо сайхны хагалгаанд орсноороо Солонгос хүн болохгүй хэмээн зарим хүн шүүмжилсэн байна. Тухайлбал Канмин Ли нэртэй хэрэглэгч “Тэр өөрийгөө үнэхээр Солонгос хүн гэж тодорхойлж байгаад нь итгэж өгөхгүй байна. Энэ нь над шиг солонгосчуудын хувьд гутаан доромжилж буй хэрэг” гэж жиргэжээ.

Эх сурвалж: NY Post, Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button