НИЙГЭМ
“Буянт-Ухаа”-гийн онгоцнуудыг “Чингис хаан” нисэх буудал руу үдлээ

Төв аймгийн Хөшигийн хөндийд шинээр барьсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэллээ. Үүнтэй холбогдуулан “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын онгоцнуудыг “Чингис хаан” руу өнөөдөр үдлээ.
Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд 32 их автобус иргэдэд үйлчилж байна.
Тодруулбал, Таван шар-“Драгон” авто вокзал, “Буянт-Ухаа” нисэх буудал, Төмөр замын төв вокзал, “Дүнжингарав” худалдааны төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа автобус үйлчилгээнд явах юм. Тухайн чиглэлийн автобуснууд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдөлнө. Нэг талдаа 80-100 минут явна гэж тооцоолжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хуучин нисэх буудлаа ха�##�ттай бүс болгож 5 жилийн хугацаанд дэлхийн баячуудад түрээсээр өгч сайхан тохижуулж аваад буцааж авах хэрэгтэй дээ казиног тэгж тоглуулж мөнгө олдог улс орны туршлага байдаг гэсэн биз дээ цаг сахйан болтол ямар нэг аргаар мөнгө олох л хэрэгтэй дээ