НИЙГЭМ

Ховд аймгийн Булган суманд 103 үхэр, 10 бог шүлхий тусчээ

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Харцагат, Халзан гэх газар малын гоц халдварт шүлхий өвчин долдугаар сарын 1-нд гарчээ. Энэ тухай дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд долдугаар сарын 2-нд очиж, ажиллав. Голомтын бүсэд 6075 мал бий. Одоогоор долоон малчны 103 үхэр, 10 бог малаас шүлхий өвчин илэрч, шинжилгээгээр баталгаажээ.

Мөн Булган сумын хөдөлгөөнийг хязгаарлаж, мал тууварлахыг хориглосон байна.

Сонирхуулахад, Хэнтий аймгийн Галшар суманд тавдугаар сарын 31-нд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан билээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Za manai m#liin vaktsinii bagiinhan ulsuj uheh geed ajilaa hiigeed ehellee

эм
эм

вакцины мафийн гарууд ажилдаа орлоо доө

Холбоотой мэдээ

Back to top button