ДЭЛХИЙ

Энэтхэгт “Үхрийн баас Ковидыг эдгээхгүй” гэж хэлсэн хоёр эрэгтэйг шоронд хорьжээ

Энэтхэгт Манипур мужийн оршин Эрендро Лейхомбам болон Кишоречандра Вангхэм нарыг үхрийн баас, шээс Ковидыг эдгээхгүй гэж хэлсний төлөө шоронд хорьсон байна. Тэднийг өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдөр гэр гэрээс нь баривчилж хорьжээ. Лейхомбам Фэйсбүүк дээр “Коронагийн эмчилгээ бол үхрийн баас, шээс биш, шинжлэх ухаан болон нийтлэг мэдлэг юм” гэж бичсэн байна. Вангхэм мөн адил үхрийн өтгөн, шингэн КОВИД-19-ийг эмчлэхгүй гэсэн нийтлэл оруулжээ.

Тус улсад цар тахлын хоёр дахь давлагаа дэгдэх үед сүсэгтнүүд үхрийн өтгөн, шингэн “КОВИД-19”-ийг анагаадаг гэж итгэн арьсан дээрээ түрхэж эхэлсэн. Эмч нар ингэх нь бусад халдварт өвчнийг тараах аюултай гэдгийг анхааруулсан юм. Хиндү шашинд үхэр нь амьдрал болон дэлхийг бэлгэддэг аж. Шүтлэгтэй хүмүүс хэдэн зуун жилийн турш үхрийн өтгөнөөр гэрээ цэвэрлэж, өргөл өргөхдөө ашиглаж иржээ.

Вангхэм сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд сүүлийн үед сүсэгтнүүдийг шүүмжилсэн Энэтхэг нийгмийн идэвхтнүүд, сэтгүүлчид нарыг мөрдөн мөшгөх нь ихэссэн байна. Энэтхэгийн цагдаа нар Вангхэмийг өмнө нь засгийн газрыг шүүмжилсэн хэргээр гурван удаа баривчилсан аж.

Эх сурвалж: Vice

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button