НИЙГЭМ

Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг VII сарын 9-нөөс нээнэ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 87 дугаар хурлдаанаас зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн:

- Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр / 12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.

- Голын эрэг, Зулзага, Амралтын газруудад иргэд агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.

Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.

- Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.

-Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана.

Үүнтэй уялдуулан нэвтрэх постуудын хянлтыг сайжруулна. Хойд Цайдмын пост дээр 5 зэрэг түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.

- ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг 7-р сарын 9-ий өдрөөс эхлэн ажиллуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2021-07-05 15:42

Сайн байна. Өмнөх шийдвэр нь 7-р сарын 31 хүртэл байлуу? Эднийх мэдрэмжтэй байна шүү? Зөв шийдвэр гаргаж.

Холбоотой мэдээ

Back to top button