СПОРТСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Домогт Д.Хадбаатартай өөрийгөө харьцуулсан ХЭНЗ аваргын мэдэгдэл юуг өгүүлэв

Үндэсний их баяр наадмын түрүү Улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн эсэх асуудлаараа өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэл хийлээ. Тэрбээр өөрийн нүүр хуудсанд гурван минутын УРЬДЧИЛАН БЭЛДСЭН видео бичлэгийг байршуулж, “Би допинг хэрэглээгүй, миний шээс солигдсон” гэж онцлов.

Уг мэдэгдэл Улсын аварга Э.Оюунболдын нэр дээр шинжлэгдсэн шээснээс допинг илэрсэн гэдгийг баталсан юм. Харин  шинжлүүлэхээр өгсөн шээс солигдох боломжтой юу. Энэ асуудлаар өнгөрсөн амралтын өдөр сошиал орчинд баахан маргадлаа.

Нэг хэсэг нь “Сорьц авсан шээсийг солих ямар ч боломжгүй” гэж байхад нөгөө талд “Угаас  сольж, хольж хутгаж шинжлүүлсээр ирсэн” гэх үүднээс асуудалд хандаж байв. Тодорхой байгаа зүйл нь, Э.Оюунболд аваргын нэр дээр шинжлэгдсэн шээснээс допинг илэрсэн нь үнэн. Тэрбээр уг асуудлыг зохион байгуулалттай хэрэг гэж үзэн, магадлахыг хүсч байгаа аж.

Үнэхээр Э.Оюунболд аваргын хэлсэнчлэн наадмаас өмнө бөхчүүд түүнийг “Түрүүлэхгүй байсан ч чиний шээснээс допинг илрүүлэх болно” гэж заналхийлсэн үү. Э.Оюунболдыг түрүүлүүлэхийн тулд 1.3 тэрбу төгрөгийг авлигад өгсөн гэх яриаг түүний хардсанаар зохион байгуулалттай тараасан уу зэрэг асуултууд үүсэв.

Гэвч нөгөө талд Улсын аварга Э.Оюунболд өдийг хүртэл яагаад дуугарсангүй вэ. Түүний сайн ах нар хэрхэн зөвлөв. Хэвлэлийнхэнд нээлттэй бус байдлаар бичлэг хийж, мэдэгдлийг яагаад гаргах болов. Тэр бичлэгийнхээ үеэр сандарсан, түгшсэн, балмагдсан байдалтай биеийн хэлэмж үзүүлсэн нь ямар учиртай вэ зэрэг асуулт хариултаа нэхэж байна.

Логикийн хувьд, Э.Оюунболд аварга мэдэгдлийнхээ үеэр бөхчүүд ихээр нутгарахдаг гэсэн асуудлыг сөхсөн мөртлөө түүнийхээ зорилгыг тайлбарлахгүйгээр дараачийн үгэндээ шилжчих жишээтэй. Залуу үедээ хүч тэнхээгээрээ аархаж явсан домогт Д.Хадбаатар аваргатай өөрийгөө зүйрлэж, ад шоо үзэгдэж байгаа талаараа дурсав.

Мэдээж, түүнийг мэдэгдэл хийхэд олон хүн зөвлөсөн. Гэхдээ  залуу аваргын түгшсэн, балмагдсан биеийн хэлэмжийг яагаад ч нууж чадсангүй. Шээс нь үнэхээр солигдсон бол тэр одоо нотлох л хэрэгтэй болов.

Ж.МЯДАГБАДАМ

Таг

Холбоотой мэдээ

8
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
6 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Поп
Поп

Эргүү дагзы ярианд эмээ, өвөө нар итгэн

Zochin.
Zochin.

Uvsiihan chadiinsh de hugiin garuud durvud hun hun bish gej zugeerch 1 heleegui baih shuu.

Jinhen mongol
Jinhen mongol

Tegeed durvud hun toriin turuun 40 jil yvahdaa ymar bsiin malaa?

huag
huag

dahiad l shinjilgee ugch bolno shuude yundaa aisaniin be

zochon
zochon

odoo

Иргэн
Иргэн

Хэл аманд өртсөн хүн яаж тайван байх билээ. Битгий өө хайгаач. Учир нь олдох биз

Ац
Ац

Жинхэн ац юм даа.Бат-эрдэний сургаалиар явбал ийм л бутээгдхуун гарна.

Mongol hun
Mongol hun

Ene setguulch ooroo arai muuhai guivuulj hutgaj uimuuleh ym hiigeed novshiin amitan uu ugui yu!!!!!

Back to top button