УЛС ТӨР

Г.Азжаргал: АТГ-ыг сайн ажиллаж байна гэж хэлэхгүй

Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны сонсгол болж байна. Тус газраас Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг Монгол Улсын Их Хуралд ирүүлсэн юм. Энэ дагуу нэр дэвшигчээ гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Монгол Улс авлигын индексээр яагаад ийн өндөр байгаа юм бэ. Авлига, хээл хахуул яагаад нэмэгдээд байна гэж бодож байна вэ. Шүүгч нарт дагалддаг бэлэг сэлт, тушаал зааврыг нь биелүүлж байдаг шүүгч, цагдаагийн ажилчид, АТГ-ын ажилчдад ямар хариуцлага тооцох вэ. Төрд нэг удаа ажил хийж үзээгүй хүн улстөрийн нөлөө бүхий албан тушаалтан болоод ял өгөөд явж байгаа асуудлыг хэрхэх вэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх Эрүүгийн хуулийн 22.10 болон 22.11 дэх заалтын дагуу хэрэг мөрдөж прокурорт шилжүүлж байсан удаа бий юу.

Нэр дэвшигч Г.Азжаргал: Авлига буурахгүй байгаа нь хууль эрх зүйн орчин муу байгаатай холбоотой. Мөн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлаа олигтой хийж чадахгүй байна. АТГ-ыг сайн ажиллаж байна гэж хэлэхгүй. Мөн муу ажиллаж байна гэхэд ч хэцүү. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих нилээн хэдэн бүртгэлтэй хэрэг шалгагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button