УЛС ТӨР

Ц.Мөнх-Оргил: Г.Азжаргал аа хариултууд чинь жулдаад байна, зоригтой бай

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.07.06/ 09:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар АТГ-гы дэд даргаар Г.Азжаргалыг томилох эсэх томилгооны сонсголыг хийж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Монгол Улс авлигын индексээр яагаад ийн өндөр байгаа юм бэ. Авлига, хээл хахуул яагаад нэмэгдээд байна гэж бодож байна вэ. Шүүгч нарт дагалддаг бэлэг сэлт, тушаал зааврыг нь биелүүлж байдаг шүүгч, цагдаагийн ажилчид, АТГ-ын ажилчдад ямар хариуцлага тооцох вэ. Төрд нэг удаа ажил хийж үзээгүй хүн улстөрийн нөлөө бүхий албан тушаалтан болоод ял өгөөд явж байгаа асуудлыг хэрхэх вэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх Эрүүгийн хуулийн 22.10 болон 22.11 дэх заалтын дагуу хэрэг мөрдөж прокурорт шилжүүлж байсан удаа бий юу” хэмээн асуусан юм.

Түүний эл асуултад нэр дэвшигч Г.Азжаргалыг хангалтгүй хариулсан гэж үзэж, тэрбээр “Монгол Улсад авлигын асуудал яагаад буурахгүй байгаа тухай асууж байхад байр хэвээрээ байна гэх юм. Мөн шүүгчдийн талаар хувийн үзэл бодлоо хэлж болохгүй гэж байна. Би чиний хувийн үзэл бодлыг асуугаагүй. Г.Азжаргал аа хариултууд чинь жулдаад байна, зоригтой бай. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл. Битгий баригд. Том дуугарч байж төрийн босгыг давж орж ирдэг юм шүү” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-06 13:31

Алуурчин Мөнх оргил

Холбоотой мэдээ

Back to top button