Нийгмийн

Вакцины гурав дахь тунд иргэдээ хамруулахын тулд АНУ-аас хамтрахыг хүсэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческигтэй өчигдөр уулзсан юм.

Коронавирусийн цар тахлын эсрэг АНУ Монгол Улстай хамтран ажиллаж байгаа. Иймд дэлхий даяар вакцины гурав дахь тунгийн судалгаа, туршилтууд эхэллээ. Монгол Улсын Засгийн газар иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахад АНУ-ыг үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

АНУ манай улсад короновирусийн цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зориулж 1.7 сая ам.долларын тусламж, хамгаалалтын хэрэгсэл, амьсгалын 50 аппарат хандивлан аппаратуудыг ашиглах сургалт зохион байгуулахад 200,000 ам.долларын тусламж олгосон байна. Монгол Улс АНУ-д сая ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл хандивласан тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-07-13 15:37

Хийлгэхгүй

Back to top button