ДЭЛХИЙНИЙГЭМ

Словак: “Ковид-19”-ийн вакцин хийлгэвэл тэтгэврийн насныханд 300 евро олгоно

Словакийн эрх баригчид коронавирусийн эсрэг вакцин хийлгэвэл тэтгэврийн насныханд 300 евро олгохоор боллоо.

60-аас дээш насны 500 мянга орчим иргэн шинэ жилийн баяраас өмнө “КОВИД-19”-ийн эсрэг вакцин хийлгэхэд нь 200 евро эсхүл 300 евро олгоно хэмээн ТАСС агентлаг мэдээлэв.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэмдэглэснээр, Словак улсад тэтгэврийн насны ахмад настангуудад хоёр тун вакцин хийлгэсэн тохиолдолд 200 евро, гурван тун вакцин хийлгэвэл 300 евро олгох хуулийн төсөл баталжээ. Нийтдээ тус улсаас тэтгэвэр авагчдын санхүүгийн урамшуулалд зориулж 279 сая евро төсөвлөжээ.

Арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн Словакийн эрх баригчид коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдэд хөл хорио тогтоогоод байгаа юм. Вакцин хийлгээгүй иргэд ресторан, худалдааны төв, олон нийтийн болон спортын арга хэмжээнд оролцох боломжгүй юм. Тэднийг зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан орохыг нь зөвшөөрч байгаа аж. Одоогийн байдлаар тус улсын хнү амын дөнгөж 45 хувь нь коронавирусийн эсрэг вакцинд бүрэн хамрагдаад байгаа юм.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button