ДЭЛХИЙ

Лондонгийн цагдаа нар 248 сая ам.долларын криптовалют хурааж авчээ

Лондон хотын цагдаа нар олон улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоо бүхий  248 сая ам.долларын үнэ хүрэх криптовалют хурааж авсан байна. Энэ нь тус хотын цагдаа нар хурааж авсан хамгийн их мөнгөн дүн хүрэх криптовалют аж.

Өмнө нь зургаадугаар сарын 24-ны өдөр Лондонгийн цагдаа нар 157 сая ам.доллар хүрэх цахим мөнгө хураан авсан байна. Тус өдөр мөнгө угаасан хэрэгт 39 настай эмэгтэйг сэжиглэн баривчилж байжээ. Түүнд тэнэсэн харгалзах ял оноон сулласан юм.

Цагдаа нар 248 сая ам.долларын хэрэгтэй холбогдуулан түүнээс мэдүүлэг авсан байна. Одоогийн байдлаар ямар төрлийн криптовалют хурааж авсан нь тодорхойгүй байгаа аж. Криптовалют дундаас Биткойн хамгийн алдартай бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард ханш нь 60 мянган ам.доллар хүрч байсан. Гэвч Тесла компани, БНХАУ-ын гаргасан шийдвэрээс болж ханш нь унаж одоогийн байдлаар 30 гаруй мянган доллар болжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button