ДЭЛХИЙ

Өмнөд Африкт болж буй бослогын улмаас 117 хүн нас баржээ

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Жейкоб Зума сайн дураараа баривчлагдан, 15 сарын хорих ял сонссоны дараа тус улсад бослого, жагсаал эхэлсэн. Үүний улмаас нас барсан хүмүүсийн тоо 177 болжээ.

Зуу зуун дэлгүүр, бизнесүүдийг хүмүүс дээрэмдэн тонож, үүний улмаас хоол хүнс, эмийн бодисын хомстол үүсэх аюул тулгараад байгаа юм. Дээрэм тонуул их гарах болсон тул бизнес эрхлэгч иргэд хөрөнгөө хамгаалахын тулд галт зэвсэг худалдан авч эхэлжээ. Өнгөрсөн лхагва гарагт (2021.07.14) гэхэд 200 гаруй дээрэм тонуул, бусдын хөрөнгийг сүйтгэх явдал бүртгэгдсэн байна.

Одоогийн байдлаар тус улс 5 мянга гаруй цэргийг хууль сахиулахаар дайчилсан байгаа юм. Өмнөд Африкийн Батлан хамгаалахын сайд Носививе Маписа-Нкакула нэмэлтээр 25 мянган цэрэг КваЗулу-Натал, Гаутенг аймгууд руу илгээх хүсэлт гаргажээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button